Dec 29, 2008

Хундагаа өргье

Надад дурласан зүрх бүхний төлөө
Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө
Надаас урван холдсон итгэл бүхний төлөө
Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө
Намайг магтсан урам бүхний чинь төлөө
Надтай хамт уйлж дуулсан бүгдийн төлөө
Намайг ирлэн хурцалсан юм бүгдийн төлөө
Насны сайхан үнэнч нөхдийн төлөө

Хундагаа өргөөд сайн сайхныг ерөөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая
Хундагаа өргөөд сайн сайхныг ерөөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая

Намайг баярлуулсан хүмүүс бүгдийн төлөө
Надад гомдсон нулимас бүгдийн төлөө
Намайг таньдаг хэн бүхний төлөө
Намайг бас таньдаггүй хүн бүхний төлөө
Намайг угтах он жилүүдийн төлөө
Намайг төрүүлсэн аав ээжийнхээ төлөө
Надад ухаарал хайрласан өвгөдийнхөө төлөө
Нартад ганцхан Монгол эх орны төлөө

Хундагаа өргөөд сайн сайхныг ерөөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая
Хундагаа өргөөд сайн сайхныг ерөөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая

Шинэ оны мэнд хүргэе Ирэх онд блогоо амьдруулна

Nov 25, 2008

Инээмсэглэл

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

Oct 29, 2008

Эрхэмсэг оршихуй

Уруулаа буд Бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг Тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар Бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол Хая
Гоо сайхан яв Бүсгүй минь
Гологдож биш Шилэгдэж амьдар
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла
Сарны гоо Гүнж мэт Ихэмсэг амьдар !!!

Ene horvood bi busgui hun bolj tursunduu aztai hun.