Jan 12, 2009

Амжилтаар цангадаг хүний мөрдөх 20 дүрэм

1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
4. Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалал эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байх.
5. Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй.
6. Өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал үргэлж араас нь санаа тавьж сурах.
7. Хэлсэн үгэндээ хүрэх. Хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй. Нэгэнт амласан бол хий.
8. Том өргөн хүрээний ажил амжуулахыг хүсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггүй.
9. Эрсдэл ихтэй ч, өгөөж ихтэй ажлын хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа үр.
10. Ганц зүйлд бүх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгүй.
11. Хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Хийе гэсэн зүйлдээ үнэхээр хүчээ дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүн ийш тийш, хагас дутуу, хүчээ тарамдаж байгаа хүнээс ямагт илүү үр дүнд хүрдэг. Сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.
12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргүүлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хүнийг ажилд ав. Хамаатан садан гэр бүлийн хүмүүс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдүгээрт тавьж чаддаггүй.
13. Өмнө нь таны найз нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг хэзээ ч бүү ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар байх болно.
14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
15. Хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.
16. Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх.
17. Ямар ч маргааны үеэр шууд хамааралгүй зүйлийг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж сурах.
18. Хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэн авч байх.
19. Бүх ажил үргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт өгч байх.
20. Ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах.!

ЯЛАХЫН ТӨЛӨӨ
“Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог” Чарлес Ф.Кэттэрин
160 фитт өндөр хаданд уулын авиралтын тоноглолоор өвч тоноглогдсон хоёр авирагч авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байх юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.
Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фитт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврестийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа.
Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа.
Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Петрээ дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа.
Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ “унахвий” гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа.
Бизнес эрхлэгчид болон манлайлагчид өдөр бүр л өөрийн бизнесээ унан, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ үйл ажиллагааг эхэлдэг. Худалдаачид ч өдөр бүр бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид ойшоолгүй өнгөрдгийг үл тоон худалдаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.
Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та “Ялахын төлөө амьдардаг уу?” эсвэл “Алдахгүйн төлөө амьдардаг уу?” гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд болчимгүй тэнэг байх албагүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.
Ялахын төлөө ингэж амьдраарай!

No comments: